Оросын инстаграм хэрэглэгчид олноороо дуучин Лэди Гагагийн хаяг руу нэвтэрч, түүний оруулсан зурагны доор дайрч доромжилсон сэтгэгдэл бичих болжээ. Хамгийн сүүлд оруулсан зурагных нь дор л гэхэд 320 мянган сэтгэгдэл байгаагийн дийлэнхийг нь оросоор бичжээ. Энгийн үед дуучны зураг хамгийн ихдээ л 14 мянган сэтгэгдэл авдаг байна.
Өнгөрсөн долоо хоногоос оросуудын Лэди Гагаг гутаах аян эхэлсэн гэж хэлж болно. Учир нь жүжигчин Бредли Купер тэдний нутаг нэгтэн загвар өмсөгч Ирина Шейкээс харилцаагаа тасалсан явдалд дуучныг буруутай гэж оросууд үзэж нийгмийн сүлжээгээр Лэди Гагаг гутаах давалгаа эхлүүлжээ.
Брейдли Купер, Лэди Гага нар өнгөрсөн жил " Од төрсөн нь" кинонд хамтран тоглох үедээ харилцаа үүсгэсэн гэх мэдээлэл тараад байгаа ч одоогоор хэн нь ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.