Токио 2020 олимпыг угтсан арга хэмжээнүүдийн нэг Олон улсын Дино–экспо үзэсгэлэнд Монголоос олдсон  Дэйнохейрус гэх аварга үлэг гүрвэлийн дээжис тэргүүтэй үзмэрүүдийг дэлгэжээ. Олимптой зүйрлэж болохуйц энэхүү томоохон арга хэмжээнд АНУ, Япон, Монгол улс оролцож байгаа бөгөөд манай улсаас 14 үзмэрийн дээжлэн танилцуулж байгаа аж. Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн уг арга хэмжээнд ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн  захирал доктор, Х. Цогтбаатар тэргүүтэй судлаачид оролцож байгаа юм байна. Мөн энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод анх удаа үлэг гүрвэл судлаачид нэг дор цуглах Азийн динозаврын олон улсын хурал болох юм. Хоёр өдөр хуралдах эл арга хэмжээнд 13 орны 90 орчим эрдэмтэд оролцох аж.