ЦЕГ, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Үндэсний их баяр наадмын талаар мэдээлэл хийлээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 646 гаруй алба хаагч ажиллах юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоон худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16.000 тээврийн хэрэгсэл зогсох боломжийг бүрдүүлээд байгаа гэнэ. Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөв. Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, Ү, Г, улаан ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрөл олгох аж.
Энэүеэр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Хүй долоон худагт морь дагадаг, тоос босгодог асуудлыг багасгана. Өндөр хариуцлагатай зарчимтай зохиойн байгуулна. Энэ жил найман машин морь дагана. Хурдан морины салбар хорооны дарга, мал эмнэлэг, хэвлэл мэдээллийн гурван машин дагах юм. Хурдан морины шүдэлгээний зурвасаас гарааны зурвас, гараанаас барианы зурвас хүртэл хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийн шийдвэр гаргасан. Үндэсний бөхийн барилдаан дээр өмнөх жилийн дагуу ажиллана. Сур, шагай харвааны тухайд мөн зураглал төлөвлөгөөний дагуу ажиллана. Олон улсын авто ралли уралдааг болж байгаатай холбоотойгоор замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг зохицуулах тухайд мөн ажлын төлөвлөгөө гаргасан” гэлээ.