Монгол Улсын их сургуулийн 2019 оны бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл орон даяар www.burtgel.num.edu.mn цахим хаягаар 2019 оны зургадугаар сарын 17-ноос 2019 оны зургадугаар сарын 24-ний 12.00 цаг хүртэл явагдана.
МУИС-ийн ДАВУУ ТАЛ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ
МУИС-д элсэгч нь тодорхой нэг мэргэжлийн хөтөлбөрт бус сонирхож буй мэргэжлийн хөтөлбөр харьяалагдаж байгаа бүрэлдэхүүн/ салбар сургуульд элсэн суралцана. Элсэн суралцагч “МУИС-ийн ерөнхий суурь” хичээлээс сонгон нэг жил суралцсаны дараа тухайн бүрэлдэхүүн/ салбар сургуулийн бакалаврын бүх хөтөлбөрөөс мэргэжлийн хөтөлбөр сонгон суралцана.
ХАВСАРГА, ХОС МЭРГЭЖИЛ
МУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна “Хавсарга мэргэжил”, “Хос мэргэжил”-ээр сонгон суралцах боломжтой.
ТЭТГЭЛЭГ
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог.
Нийттэтгэлгийн 36% нь дотоодын санхүүжилтээр, 64% нь гадаадын санхүүжилтээр олгогддог.
ОЮУТАН СОЛИЛЦОО
МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 250 гаруй их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
ДОТУУР БАЙР
МУИС ньоюутны 5 дотуур байртай бөгөөд гадаадын 180, дотоодын 1400 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай, 405 стандарт өрөөтэй.
Дотуур байран дорох хүсэлтэй суралцагч хүсэлтээ цахимаар гаргана.
Дотуур байран дорох хүсэлт гаргасан суралцагчдын 98% нь байраар хангагддаг.
НОМЫН САН
Чөлөөт сонголтын хэлбэрт бүрэн шилжсэн Байгалийн шинжлэх ухааны, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны, тогтмол хэвлэлийн уншлагын танхимуудаар дамжуулан 380.000 гаруй хэвлэмэл болон цахим номын сан хөмрөг, олон улсын онлайн цахим мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлсэн 15 цэг, салбараар номын сангийн үйлчилгээ үзүүлж байна.
Мөн 1000 орчим CD, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй 23 цахимном, 3600 орчим е-магистрын ажил, олон улсын онлайн мэдээллийн 16 сан ашиглах боломжтой е-уншлагын танхимтай ба танхим бүр бүлгээр ажиллах өрөө, оюутан хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
ОЮУТНЫ КЛУБ
Суралцагчдад төлөвших, хөгжих, авьяасаа илрүүлэх, ажил амьдралын дадал, чадвар эзэмших боломжийг олгох, нэмэлт үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор оюутны клубийн үйл ажиллагааг их сургуулийн бодлогоор дэмжин ажилладаг бөгөөд МУИС-ийн харьяанд бүртгэлтэй 57 клуб тогтмол үйл ажиллагаа явуулж, 1800 гаруй оюутан клубийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг.
ХОЛБОО БАРИХ
Бүртгэлийн цахим хуудас: https://burtgel.num.edu.mn/
МУИС-ийн цахим хуудас: https://www.num.edu.mn/
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/MUIS1942/
https://www.facebook.com/Elselt.NUM/
Цахим шуудан: [email protected]
Утас: 7730 7730 – 1122, 1123, 1124, 1125, 1126, 1127, 1128, 1129