HBO сувгийн бүтээл "Чернобыль" олон ангит кино энэ хавар жинхэнэ дуулиан тарьж, бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй цувалаар шалгараад байгаа билээ.Тэгвэл киноны зохиолч, проюсер Крэйг Мейзин "Чернобыль"-д үргэлжлэл гэж байхгүй, хоёрдугаар бүлэг хийгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.ТСН-д ярилцлага өгөхдөө "Бид бодит түүхийг зураглахыг хичээсэн. Ингээд төгсгөсөн нь дээр байх" гэжээ.
IMDB вэб сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралаар нэрлэгдэж байгаа ч уг кино ОХУ-ын үзэгчид, Чернобылийн ослын голомтод ажиллаж байсан хүмүүс, хохирогчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. ЗХУ-ын удирдагч асан М.Горбачёв энд өгүүлж байгаа баримтууд бодит үнэнээс хэт зөрүүтэй зохиомол түүх гэж мэдэгдсэн бол ОХУ-ын Холбоо мэдээллийн агентлаг "Чернобыль" цувралыг нутаг дэвсгэртээ гаргах хязгаарлаад байна.