Шотландын засгийн газар 2018 онд 22 сая орчим мод тарьж мод тарих зорилгоо анх удаа давуулан биелүүлжээ, Шотландын засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтынхоо хүрээнд өнгөрсөн онд 11 200 га талбайд мод тарьсан бөгөөд 2024 он гэхэд 10-15 мянган га талбайд нэмж мод тарихаар төлөвлөж байна.

Тус улсын Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд Фергус Эвин “11 200 га талбайд мод тарьснаар 9.5 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандлаас арилгаж чадлаа. Энэ үзүүлэлт нь мод тарих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ямар эерэг нөлөө үзүүлэхийг харуулж байгаа юм” гэж тайлбарлажээ.

Шотланд улсын нийт газар нутгийн 18.7 хувь нь ой байдаг бөгөөд эрх баригчид энэхүү үзүүлэлтийг 2032 онд 21 хувь болгох зорилт тавин ажиллаж буй юм.