“Сэрүүлэг” их сургууль 1990 онд анхны төрийн өмчийн бус дээд сургууль болон байгуулагдаж, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи 29 жилийн хугацаанд 20 гаруй хөтөлбөрөөр дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрийн зах зээлд 5000 гаруй дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь төгссөн мэргэжлээрээ бизнес, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, уул уурхай, хоол үйлдвэрлэл зэрэг төр болон хувийн хэвшлийн салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хөгжлийнхөө явцад олон улсын стандартад нийцсэн шилдэг сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд2008 онд “Бизнесийн менежментийн” хөтөлбөр Монгол улсад, 2014 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/-ийн бүх шалгуур үзүүлэлтийг амжилттай биелүүлж, магадлан итгэмжлэгдсэн.
Сэрүүлэг их сургууль нь сургалтын хөтөлбөр, судалгааны чиглэлийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, сургалтын шинэ менежмент, тохилог орчинг бүрдүүлсэн билээ.
Сургалтын орчны стандартыг хангасан нэг ээлжиндээ 1650 оюутан суралцах багтаамжтай сургалтын танхим, лаборатори бүхий хичээлийн 2 байр, оюутны байртай.
Эзэмшсэн мэргэжлээрээ амжилт олох зорилготой, нийгэмд эзлэх байр суурьтай, шилдэг боловсон хүчин болох хүсэлтэй хүн бүртманай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй.
Сэрүүлэг их сургууль нь бакалавр болон магистрын дараах хөтөлбөрүүдээр ЭЛСЭЛТ авч эхэллээ.
Бакалаврын өдрийн болон эчнээ хөтөлбөр:
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА- Бакалаврын сургалтын хөтөлбөр
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ- Бакалаврын сургалтын хөтөлбөр
БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ - Бакалаврын сургалтын хөтөлбөр
БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ - Бакалаврын сургалтын хөтөлбөр
ПРОГРАММ ХАНГАМЖ - Бакалаврын сургалтын хөтөлбөр
ГРАФИК ДИЗАЙН - Бакалаврын сургалтын хөтөлбөр
Магистрын хөтөлбөр
БИЗНЕСИЙН УДИРЛАГА – Магистр сургалтын хөтөлбөр
Давуу тал:
Сургалтын зохион байгуулалтын хувьд танхим, онлайн (орон зай, цаг хугацаанаас үл хамааран) хосолсон хэлбэрээр сургалт явагдана.
ОУ-ын бизнесийн глобал сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна бизнесийн бодит туршлага дээр суурилсан кейс сургалт давамгайлна.Бизнес эрхлэгч нарын хувьд бизнесээ өргөжүүлэн сайжруулах бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулан төгсөнө.
Анхан болон дунд шатны удирдлагуудын хувьд бизнесийн ахисан түвшний орчин үеийн онолын болон практик мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэн эзэмшиж, ажлын байрандаа карьер өсөх боломжийг нээж өгнө.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЕНЕЖМЕНТ – Магистр сургалтын хөтөлбөр
Давуу тал :
Мэргэжлийн дадлага хийдэг.
Судалгааны ажлын арга барилыг програм дээр хөгжүүлэх боломжтой.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ – Магистр сургалтын хөтөлбөр
Давуу тал :
Мэргэжлийн дадлага хийдэг.
Судалгааны ажлын арга барилыг програм дээр хөгжүүлэх боломжтой.
Чанар стандартыг дээдлэн, мэдлэг боловсролтой боловсон хүчин бэлтгэх нь бидний үүрэг хариуцлага юм.
Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Л.Энэбишийн өргөн чөлөө, 11-р хороо, 22-в
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-367-145, 99253854 утаснаас авна уу.