Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд их найрагчийн төрсөн бууц Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар амны Тасархайд түүний мэндэлсний 90 жилийн ойн үйл ажиллагааг өчигдөр ёслол төгөлдөр нээжээ. “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шалгарсан 36 найрагч Завхан нутгийг зорин очсон байна.
Энэ наадамд эхний 10 байрт шалгарсан найрагч Завхан нутгаас төрсөн хутагтуудын шагналыг хүртжээ. Тодруулсан, МЗЭ-ийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Л.Хасар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал, М.Баттөмөр, Б.Сарантуяа, М.Амархүү, Г.Ишхүү, Ч.Алтантүлхүүр, А.Мягмаржав, ӨМӨЗО-ы яруу найрагч Б.Бүргэд нарын 10 найрагч хутагтуудын нэрэмжит шагналтнаар тодорчээ.