MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Э.Батмагнайн цолыг нэг тэрбум төгрөгөөр мялаана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр "Сүүлийн жилүүдэд нутгийн залуу бөхөө дэмжиж, дээлийн захыг нь мушгиж ирлээ. Хонгор нутгаас маань 76 жилийн дараа улсын наадмын түрүү бөх тодорсонд магнай тэнийн баярлаж сууна. Шинэ арслангийнхаа амжилтыг нэг тэрбум төгрөгөөр мялааж, улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрч, түмэн олноо баярлуулахыг хүсэн ерөөе" гэв. MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нь Баянхонгор аймгийнх юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг мань нэг тэрбум төгрөгөөр шагнасан.