
“Айчи Нагоя 2026” Азийн наадмын буудлагын тэмцээн эхэллээ. Өнөөдөр болсон 10 метрийн хийн урт бууны эрэгтэй төрөлд ОУХМ Н.Баяраа 4-р байр эзэллээ. Тэрээр 47 тамирчнаас наймдугаар байраар финалын шатанд шалгарсан. Улмаар медалийн төлөөх шийдвэрлэх буудлагад БНХАУ-ын тамирчин Ма Шихантай гурван удаа халз /shoot off/ буудлага хийж, дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ нь Азийн наадмын түүхэнд гурав дараалан буудсан анхны тохиолдол болсон байна.
БНХАУ-ын тамирчид 1899 оноогоор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бол Монголын баг 1870,1 оноогоор 9-р байр эзлэв.