
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулж буй “Саньяа 2026” Азийн элсний VI наадмын медалийн эзэд тодорч эхэллээ. Наадмын хөтөлбөрт багтсан жюү жицүгийн төрлийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд барилдсан Г.Монголжин хүрэл медаль хүртлээ. Энэ нь элсний наадамд оролцож буй Монголын багийн эхний медаль юм.
Жюү жицүгийн эхний өдөр АНЭУ хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Филиппин нэг алт, БНСУ хоёр мөнгөн медаль хүртлээ. Казахстан, Монгол, Саудын Араб нэг хүрэл медалийг хүртээд байна.
Маргааш жюү жицүгийн сүүлийн барилдаанууд болно.