
Талбайн теннисний энэ оны сүүлийн “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо. Энэ тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтаас тоглох эрхтэй болсон олимпын аварга БНХАУ-ын теннисчин Жэн Чинвэнь шөвгийн наймд үлдлээ. Тэрээр тус тэмцээнд 2022 онд түрүүлж байсан Польшийн теннисчин Ига Свиатекийг 7:5, 6:3-аар хожиж, Казахстаны теннисчин Елена Рыбакинатай хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тоглохоор боллоо.
2024 оны олимпын аварга Жэн Чинвэнь бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцоогүй байсан юм. Түүний чансаа өдгөө 121-т эрэмбэлэгдэж байна.
