
“Милан-Кортина-2026” өвлийн олимпын тэмцээн уралдааныг Монголд 6 телевизийн 8 сувгаар албан ёсоор шууд дамжуулж эхэллээ.
Олон улсын олимпын хорооны албан ёсны шууд дамжуулагчийн онцгой эрхийн гэрээнийхээ хүрээнд NTV телевиз өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хамтарч, нэгдсэн зохион байгуулалттай үзэгчдэдээ хүргэж байна.
Тухайлбал, NTV, NSports сувгаар уран гулгалт, бобслей, скиатлоны тэмцээнийг хүлээн авч үзэх боломжтой. Харин “С1”-ээр гүйлтийн цана, снөүборд, цанын ууланд авиралт, “Боловсрол” сувгаар биатлон, фрийстайл цана, чарганы тэмцээнийг үзүүлэх юм. Харин “Сүлд” телевизийнхэн тэшүүр, уулын цана, цананы хоёр төрөлтийг, МҮОНТВ, MNB Sport сувгаар хоккей, кёрлинг, трамплин харайлтыг, “Тэнгэр” телевизээр кёрлинг, хоккей, шорт трейкийг шууд хүлээн авч үзэх боломжтой.
Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг бүх сувгаар дамжуулах бөгөөд спортын 16 төрлийн 109 тэмцээн уралдааныг үзэх боломжтой.