Julien's дуудлага худалдааны ордон зургаадугаар сарын 27-нд Диана гүнжийн хувцас, хэрэглэлийн томоохон худалдаа зохион байгуулах гэж байна. "Ард түмний гүнж"-ийн 80-90-ээд онд эдэлж хэрэглэж байсан хувцас, гутал, гар цүнх, гоёл чимэглэл зэрэг нийт 235 багцыг худалдах юм. Эдгээр зүйлсийн ихэнх нь Дианагийн хэдэн зуун гэрэл зурагт буусан байдаг.Цуглуулагчид болон музейн сан хөмрөг баяжуулагчдын анхаарлыг хамгийн ихээр татах зүйлсийн нэг нь цэцгэн хээтэй  Bellville Sassoon даашинз болон шар даашинз, цанын өмсгөл байх болов уу гэж таамаглаж байна.

Тус ордон өмнө нь Диана гүнжтэй холбоотой хоёр ч удаагийн дуудлага худалдаагаар бараг 6 сая доллар цуглуулж байжээ.