
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд Монгол Улсад болно. Тэмцээнд Азийн 30 гаруй орны шилдэг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас 15 тамирчин оролцох бөгөөд тамирчдын нэрийг Монголын боксын холбооноос албан ёсоор зарлалаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, -90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар тулалдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар рингэнд гарахаар бэлтгэлээ базааж байгаа юм.
Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангиллаар болно. Тэгвэл манай улс эрэгтэй 80 кг, эмэгтэй 70, 75, 80, +80 кг-аас бусад жинд өрсөлдөхөөр болжээ. Тэмцээнийг “Аса арена”-д зохион байгуулахаар болсон байна.
