Үндэсний их баяр наадмын наймын даваанд улсын начин Э.Батмагнай улсын аварга П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууллаа. Тэд тунан барилдсан юм. Ингэснээр Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай улсын гарди цолны болзол хангалаа. 

1991 онд улсын гарди П.Сүхбат үзүүрлэж байснаас хойш 34 жилийн дараа ийнхүү Баянхонгор аймгийн бөх төрийн наадмын түрүү булаацалдахаар болж байна.