
Өчигдөр /2026.05.18/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III, IV хороололд байрлах сүлжээ хоолны газарт барилгын дотор заслын ажил хийж байсан хүүхэд амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, хүү засварын үеэр тус газрын ханыг нурааж байсан бөгөөд хананд дарагдаж, харамсалтайгаар амь насаа алджээ. Насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй хүнд нөхцөлд ажиллуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсоныг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.