
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом” барилдааны 2026-2027 оны улирлын бэлтгэл ажил эхэллээ. 2026-2027 оны “Алтан цом”-ын барилдаанд өмнөх улиралд оролцож байсан багуудын 60 орчим хувь нь оролцохоо мэдэгдсэн байна. Мөн барилдааны өрсөлдөөнийг нэмэгдүүлж шинэ баг, байгууллагыг оролцуулах санал зохион байгуулах хороонд иржээ. Багуудын нэгдсэн уулзалтад “М Си Эс Групп” ХХК, “МИГ Даатгал” ХХК, “Хатант Интернэшнл” ХХК, “Шунхлай спорт клуб”, “Макс Групп”, “Нэгдэл Клуб”-ийн төлөөллүүд оролцож саналаа илэрхийлсэн байна.
Бөхийн холбооноос 2026-2027 оны улиралд явагдах “Алтан цом” барилдааныг ирэх арваннэгдүгээр сард эхлүүлэхээр болсон байна. Харин багуудын эцсийн мэдүүлгийг ирэх сард олон нийтэд мэдээллэхээр болжээ.