
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадам ирэх ням гарагт хаалтаа хийнэ. Монгол Улсаас энэ удаагийн наадмын байт харвааны төрөлд “Ханжоу 2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд тэргүүтэй 12 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Өнөөдөр байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа болж, ОУХМ Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буянтүшиг нарын харваачид эхний харваагаа хийлээ.
Энэ удаагийн наадмаас ганцаарчилсан болон багийн төрөлд “Лос-Анжелес 2028” олимпын наадмын эрх олгоно.
Байт харвааны 50м компаунд төрлийн багийн медалийн төлөөх харваа маргааш болж, Азийн наадмын аваргууд тодорно.