
Байт харвааны дэлхийн чансааны оноо олгох Азийн бүсийн тэмцээн Тайландын Бангкок хотод болж байна.
“Asia Cup-World Ranking Tournament, Stage I” тэмцээний рекурв буюу олимпын зайн төрөлд Монголын холимог баг алтан медаль хүртлээ. Азийн наадмын аварга Б.Отгонболд, залуу харваач Б.Оюун-Эрдэнэ нар финалын харваанд Сингапурын багийг ялж түрүүллээ.
Xолимог багийн харваанд 15 орны баг өрсөлдсөнөөс Монгол Улсын баг Хонгконг, Малайз, Тайвань, Сингапурын багийг дараалан ялж аварга боллоо.
Тэмцээний хувийн төрлийн аваргууд өнөөдөр тодорно.