
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дээд лигийн плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр “Эрдэнэт Майнерс” болон “Сэлэнгэ Бодонс” багийн цувралын гурав дахь тоглолт боллоо. Тоглолт 78-74-өөр “Сэлэнгэ Бодонс” багийн ялалтаар өндөрлөж, цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ.
“Сэлэнгэ бодонс” багийн тоглогч О.Тулга
Тоглолтууд маш өрсөлдөөнтэй болж байна. Улирлын тоглолтуудаас илүү улам хүчин чармайлт, хөдөлмөр шаардаж байна. Үзэгчдийн уур амьсгал ч сайхан байна. Манай багийн хожлын гол нөлөө бол багаараа нэгэн зүгт эцсийн мөч хүртэл ялалтыг авах. Атгасан сум шиг тавуулаа сайн тоглож чадсан гэж бодож байна. Цувралын гурав дахь тоглолтын шийдвэрлэх үед оноо авах нь чухал байсан. Улирлын турш дутуу тоглолтыг үзүүлж байсан ч бэлтгэлээ маш сайн хийж байсан. Бэлтгэлийг хоёр, гурав дахь ахиулж чадсан. Улирлын тоглолтоос илүү хөгжөөн дэмжигчдийг дэмжлэгийг хүсэж байна. Тиймээс дэмжигч нартаа баярлалаа. Бид улам хичээх болно.
Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 9-д болно. Одоогоор “Сэлэнгэ Бодонс” 2:1-ээр тэргүүлж эхэллээ.
Өнөөдөр “Хасын хүлэгүүд” – “Дархан Юнайтед” болон “Би Си Эйч Найтс” – “Хаан Шонхорууд” багуудын цувралын гурав дахь тоглолт болно.