
Хүн дүрст робот буддын лам болж, “өөрийгөө зориулна” хэмээн амлаж буй агшныг харуулсан бичлэг олны анхаарлыг татаж байна.
4.3 фут өндөртэй Gabi нэртэй робот Өмнөд Солонгост болсон сахил хүртэх ёслолд оролцохдоо лам хувцас өмсжээ.
Бичлэгт Габи Жогеэ сүмд болсон ёслолын үеэр ёслол удирдсан лам нарт мөргөж буй нь харагдах аж. Лхагва гарагт (5-р сарын 6) болсон ёслолын үеэр хүн дүрст роботын хүзүүнд эрхи зүүж өгчээ.
“Робот лам аа, алгаа хавсран "Тийм ээ, би өөрийгөө зориулна" гэж хариулна уу” хэмээн нэгэн лам хэлэхэд,
“Тийм ээ, би өөрийгөө зориулна” гэж Габи хариулсан байна. Мөн бусдыг гэмтээхгүй гэдгээ ч илэрхийлжээ.

Энэхүү ёслол нь 5-р сарын 24-нд болох Бурхан багшийн дүйчин өдрийн өмнө зохион байгуулагдаж, Габи болон бусад лам нарт сахил хүртээжээ.