
Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах маргааш өндөрлөнө.
Монгол Улсын эмэгтэй багаас 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа тавдугаар байрт орлоо. Түүний хувьд "Парис-2024" олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Кеннеди Алексис Блэйдстэй барилдан ялагдсан. Ингэснээр Монголын баг нэг хүрэл медальтай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Манай бөхчүүдээс 76 кг-д Э.Даваанасан медалийн тавцанд зогссон юм. Мөн гурван тамирчин хүрэл медалийн төлөө барилдаж, тавдугаар байр эзэлллээ. Энэ амжилтаар Монгол улсын эмэгтэй баг Япон, БНХАУ, АНУ, Украйн, Энэтхэгийн араас 59 оноогоор зургаадугаар байрт бичигдэж байна.
Манай эмэгтэй бөхчүүдээс өнөөдөр 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа дагах барилдаан хийхээр боллоо. Өнөөдрийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.