БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ сарын 13-17-нд БНФУ-д ажлын айлчлал хийжээ. Тэрээр айлчлалынхаа үндсэн зорилгын хүрээнд ЮНЕСКО-гийн олон улсын усны хуралд Засгийн газраа төлөөлөн оролцсон бөгөөд хуралд оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэи, тус байгууллагын дэд захирал Синг Цюй болон хуралд оролцож буй бусад орны Байгаль орчин, усны асуудал эрхэлсэн сайд нартай уулзсан байна. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэитэй уулзах үеэрээ Н.Цэрэнбат сайд өөрийн санаачилсан “Ногоон паспорт”-ыг түүнд гардуулжээ.

Мөн тэрээр ЮНЕСКО-гийн хэвлэлийн албанд ярилцлага өгч, манай орны ус болон байгаль орчны тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулжээ.