Бид нийгмийн сүлжээгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болсон. GlobalWebIndex-ийн гаргасан шинэхэн судалгаагаар олон нийтийн сүлжээний тэргүүлэгчээр мөн л Facebook шалгарсан байна. Интернет ашиглагчдын 85 хувь нь фейсбүүк ашигладаг бол 16-24 насныхан instagram-ийн идэвхтэй хэрэглэгч байдаг аж. 16-аас 64 насны 98 мянган хүний дунд явуулсан судалгааны дүнг танилцуулж байна.