“E-barimt”-ийн системийн хэрэглэгчийн болон баримтын бүртгэлийн тоо жил бүр 40 орчим хувиар өсөж байгааг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв мэдээллээ.
“E-barimt.mn” татварын системд хэрэглэгчийн бүртгэл, төлбөрийн баримт болон сугалаа буцаан олголттой холбоотой шинэчлэлүүдийг хийсэн байна. Мөн Татварын алба, “E-barimt” системтэй холбоотой санал, гомдлуудыг цахимаар авдаг болж байгаа аж. Үүнээс гадна “E-barimt” системийг энэ онд дахин гурван удаа шинэчлэхээр төлөвлөжээ.
ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал тэргүүтэй тус газрын удирдлагууд оролцож, Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн системийн талаар танилцууллаа.