МАН Бага хурлаа хуралдуулж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийднэ. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, Бага хурлынхаа товыг тогтоосон.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 30-нд болох юм. СЕХ-ноос 29 нам, эвсэл нөхөн сонгуульд оролцох боломжтойг хэлсэн. Тэгвэл одоогоор энэ сунгаанд оролцохоор 14 нам, эвсэл бүртгүүлээд байгаа юм.