Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  улсын байцаагчийн эрхээ авсан 62 байгаль хамгаалагч чадавхижуулах сургалтад хамрагдлаа.Монгол Улсын хэмжээнд байгаль хамгаалагч, улсын байцаагчийн эрхийг 20 жилийн дараа буюу энэ оноос эхлэн орон тооны бус байгаль орчны хяналтын улсын байцаагчдад олгож байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 692 байгаль хамгаалагч ажиллах ёстой боловч одоогоор  Аймаг, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 514 байгаль хамгаалагч ажиллаж байна.

Байгаль хамгаалагч нар нь Төрийн албаны тухай хуулийн дагуу ТЗ – 2 ангилалд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, “байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах  шаардлагад нийцсэн, “ “Байгаль орчныг хамгаалах тухай “ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу  хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгаль хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ургамал, ан амьтан, байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах, хяналт шалгалтыг иргэдийн оролцоотой зохион байгуулах зэрэг үүргийг гүйцэтгэж буй юм.

Сүүлийн 20 жилийн турш аймаг  орон нутгийн удирдлагууд, байгаль орчны хяналт муу, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн гол шалтгаан нь байгаль хамгаалагчид улсын байцаагчийн эрхгүй байгаа явдал гэж дүгнэж ирсэн. Тэгвэл  олон жил ажилласан туршлагаараа ялгарч, орон тооны бус Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн эрхтэй болсон 62  байцаагч чадавхижуулах сургалтад хамрагдсанаар дээрх үүргийг хангалттай биелүүлнэ гэж үзэж байна.