Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөөсөө хол илүү санал авч түүхэн ялалт байгуулсан Владимир Зеленский төрийн тэргүүн болоод хийх эхний алхамынхаа талаар ярьлаа.
Украины олзлогдогсдыг мөн Керчийн булангийн хэрэг явдлын дараа саатуулагдсан усан цэргийнхнийг эх орондоо эргүүлэн авахыг Зеленский “нэн тэргүүн зорилт” гэж мэдэгдлээ.Энд тэрээр Керчиийн булангийн хэрэг явдлыг өдөөн хатгалга гэдгийг хүлээн зөвшөөрсөн санаа гаргажээ.
В.Зеленский “Бид Донбасст гал зогсоохын тулд маш хүчтэй мэдээллийн дайн явуулна” хэмээгээд сэтгүүлчдээс тусламж үзүүлэхийг гуйн “Бид та нарт өөрийн төлөвлөгөөг танилцуулна” гэсэн байна.Зеленский ерөнхий прокурор Юрий Луценког солих гэж байгаагаа дуулган тэр албан тушаалаа орхих “хуучин багийн” цорын ганц хүн биш гэжээ. Тухайлбал, тэр Украины Жанжин штабын командлалыг өөрчлөхөөр төлөвлөж байна.Үүний зэрэгцээ, Зеленский украин хэлийг хамгаална гэв.
Сонгуулийн дүнг Украины Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 30-нд зарлана.