
Манай оношилгооны төв анх 2008 онд элэгний төв лаборатори нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2010 оноос оношилгоо, эмчилгээний төв болон өргөжсөн. Магадлан итгэмжлэгдсэн “ Интерферон Альфа” элэгний эмнэлэг, “Белладонна”эм ханган нийлүүлэх төв, эмийн сан, “Супернова” бүтэн биеийн оношилгооны төвийг нээн ажиллуулснаар эмнэлгийн төвлөрсөн тусламж үйлчилгээг цогц байдлаар иргэддээ хүргэж байна. Монголын элэгний оношилгоо, эмчилгээний стандарт сүүлийн үеийн шилдэг техник, технологийг тасралтгүй нэвтрүүлсэн АНХДАГЧ гэдгээрээ бид зүй ёсоор бахархдаг билээ.
Манай үйлчилгээний давуу тал нь:
- Хаппи Веритас оношилгооны төв нь урьдчилан сэргийлэх, дотор, элэгний өвчлөлийг лабораторийн болон багажийн шинжилгээгээр бүрэн оношилно;
- Супернова бүтэн биеийн оношилгооны төв Япон улсын жишиг урьдчилан сэргийлэх үйлчилгээг нэвтрүүлсэн;
- VIP лаборатори дуудлагаар үйлчилнэ;
- ЭМД-аар Элэгний В,С вирусын идэвхижил тодорхойлж байна;
- Ходоодны хатингаршлын өвчин тодорхойлох, Витамин Д, эрдсийн шинжилгээ \кальци, кали, натри, магни, төмөр, фосфор, хлор, цайр\ тодорхойлох, бэлгийн замын 12 үүсгэгчийг илрүүлэх, папиломма вирусын 33 төрлийг тодорхойлох, 160 зүслэгтэй компьютер томографи зэрэг нарийн шинжилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай улсад элэгний өвчлөл нь нас баралтын шалтгаануудын хоёрт, элэгний хорт хавдраар өвчлөлтийн дэлхийн хөгжингүй орнуудын тоогоор дэлхийн дунджаас 6 дахин их, иргэдийн 70-80% нь ходоодны хеликобактерийн халдвартай байгаа нь эмч, эрүүл мэндийн байгууллагуудын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, дээрхи өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах зорилгоор албан байгууллага, хамт олонд “Элэгний В,С вирус, түүний хор хөнөөл, халдвараас сэргийлэх”, “Ходоодны хеликобактери” сэдвээр лекц яриаг үнэ төлбөргүй хийдэг.
Монголын Анагаах Ухааны салбарт дэлхийн хөгжингүй орнуудын дээрхи шинэ техник,технологиудыг нэвтрүүлснээр ард түмэндээ элэгний эмгэг, хавдрын өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлж, өндөр зардлаар гадаадын орнуудыг зорьж, оношилгоо эмчилгээнд хугацаа алдах,олон төрлийн зардал гаргахгүйгээр дэлхийн түвшний үйлчилгээ авах боломжийг олгож ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд:
- 2014 оны 07 сарын 28-нд Дэлхийн Хепатитин өдрөөр Элэгний В,С вирусын илрүүлгийн шнжилгээг 800 хүнд үнэ төлбөргүй хийсэн.
- 2015 онд Элэгний хатуурлын шинжилгээг эмзэг, зорилтот бүлгийн 1000 хүнд үнэ төлбөргүй хийсэн.
- 2016 оны 09 сарын 15-наас 12-р сарын 15 нийг дуустал хугацаанд 30 000 хүнд элэгний В,С врусын илрүүлгийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж, 214 байгууллага, ААН-ийн 18370 хүнд эрүүл мэндийн боовсрол олгох сургалт хийсэн.
- 2018 оны 10 сараас “Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний аян” зарлаж, Хеликобактерийн халдварыг илрүүлэх шинжилгээг 60%-ийн хөнгөлттэй хийж байна.
Бид 2017 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Зүүн хүрээ хотхон, Долоон буудал сорьц авах цэгүүд нээж үйлчилгээгээ ард иргэддээ улам ойртуулж, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байна.
Хүн ардын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник, технологийг байнга нэвтрүүлж,цар хүрээгээ өргөтгөн орчин үеийн лабораторийн жишгийг тогтоохын төлөө ажиллаж байна. Үүний баталгаа болгож MNS ISO 15189:2015 Эрүүл мэндийн лабораторийн чанар чадавхид тавих шаардлага стандартыг хангахаар ажиллаж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил бүр шинэ техник, технологийг нэвтрүүлж ирсэн. Тухайлбал:
- 2008 онд Элэгний В,С вирусын идэвхижил тодорхойлох шинжилгээ
- 2009 онд Хеликобактерийн амьсгалын тестийн шинжилгээ
- 2010 онд Элэгний А, Д вирусын идэвхижил тодорхойлох шинжилгээ
- 2011 онд Элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ
- 2012 онд PIVKA II элэгний хавдрын маркерийн шинжилгээ
- 2013 онд Папиллома, ДОХ-ын вирусын идэвхижил тодорхойлох шинжилгээ
- 2013 онд Элэгний эмгэг дархлаа буюу АУтоиммуны хепатитийн шинжилгээ
- 2014 онд Дуудлагын VIP шинжилгээ
- 2015 онд С вирусын эмийн эмчилгээг нэвтрүүлсэн
- 2016 онд Нано биохимийн шинжилгээ буюу 12 минутанд нэгхэн дусал цуснаас хийгддэг шинжилгээ
- 2017 онд зүрхний нарийн оношилгооны үзүүлэлтүүд
- 2018 онд Япон улсын Toshiba фирмийн 160 зүслэгтэй компьютер томографийн аппарат
- 2018 онд Ходоодны хатингаршлын цусан дахь маркерийн шинжилгээг тус тус нэвтрүүлээд байна.
Оюутан залуус ямар ч шинжилгээнд хамрагдахгүй байгаа нь их анхаарал татсан асуудал болж байна. Тиймээс улс орны ирээдүй болсон залуучууд маань элэгний вирусын маркерийн шинжилгээ өгөх, бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ эрдэс болон С аминдэмийн шинжилгээнд хамруулж, эрдэс, аминдэмийн өөрчлөлттэй эсвэл дутмаг гарсан тохиолдолд тунг нөхөх эмчилгээнд цаг алдалгүй орох шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна иргэд жилдээ 1 удаа бүтэн биеийн урьдчилан сэргийлэх цогц үзлэг, шинжилгээнд хамрагдаж, өөрчлөлттэй гарсан тохиолдолд онош тодруулах шинжилгээ өгч эмчилгээнд цаг алдалгүй хамрагдахыг Хаппи Веритас оношилгоо, эмчилгээний төвөөс зөвлөж байна.
Манай хаяг:
