Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлого гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус сургуульд эмч нарын баг ажиллаж 186 багш, сурагчдаас судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон хоёр хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна.