“Гэр хороолол” хөдөлгөөнөөс газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардсан суулт Баасан гаригт эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой цагдаагийн байгууллагаас суулт зарлаж байсан иргэдийг хүчээр тараажээ.
Суултад 10 гаруй иргэд оролцож байсан юм. Хөдөлгөөний зүгээс гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан юм.