УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцлээ. Учир нь, тус Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг намрын чуулганы төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайаар томилогдсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлжээ.

Энэ асуудлыг өнөөдөр тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүдийн олонх нь түүнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ч мөн түүнийг дэмжлээ. Ингэснээр Д.Оюунхорол гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгогдлоо.