Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, долоон асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл, Элчин сайдын яам нээх тухай, Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.