Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 насны ой өнөөдөр тохиож байна. УДЭТ-аас эрхэм найруулагчийг дурсаж “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр найруулагчийн нэрэмжит "Арслан" театраас олгодог “Арслан” цомыг театрын шилдэг уран бүтээлчдэд гардууллаа.

Г.Доржсамбуу агсныг үзэгчид “Говийн зэрэглээ” киноны Арслан, “Мөнгөн буйл” киноны Содов, “Загийн алим” киноны геологич, “Гарын таван хуруу” киноны хөрш зэрэг олон дүрээр нь андахгүй. Тэрээр УДЭТ-ын тайзнаа "Хүний санаа", "Найрын ширээний ууц", "Болд хэрхэн хатаагдсан нь", "Буцах хаяг", “Нора”, "Цусан тахилга" зэрэг дэлхийн болон Монголын 30 гаруй сонгодог бүтээлийг амилуулсан байдаг. Харин 1981-1991 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын тэнхимд жүжиглэх ур чадварын багшаар ажиллахдаа УГЗ Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж, Б.Доржсүрэн, МУГЖ Ш.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, И.Одончимэг, Ж.Оюундарь, У.Уранчимэг, Д.Хүрэлхүү зэрэг энэ цагийн шилдэг 100 гаруй уран бүтээлчдийг төрүүлсэн гавьяатан билээ.

2019 оны "Арслан" цомын эздийг танилцуулж байна.

Шилдэг зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар

Шилдэг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Пүрэвдорж

Шилдэг зураач С.Ариунболд

Шилдэг жүжигчин УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг жүжигчин УДЭТ-ын жүжигчин, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь

Шилдэг театрын зүтгэлтэн Гавьяат жүжигчин Б.Тунгалаг

Шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч "Сити" дээд сургуулийн багш, захирал, доктор, профессор Ц.Байгальмаа

Шилдэг хүндэт цомын эзэн ОХУ-ын Ардын жүжигчин , Буриад улсын Ардын жүжигчин Лариса Игорова

"Арслан" цомын үе үеийн эзэд:

1995 он И.Нямгаваа Б.Зориг УГЗ С.Сарантуяа АЖ Д.Сосорбарам УГЖ ТС

2002 он Шилдэг найруулагч Б.Баатар УГЗ Шилдэг зохиолч Х.Наранжаргал Шилдэг зураач Н.Цацрал Шилдэг жүжигчин Ц.Төмөрхуяг УГЖ , У.Уранчимэг УГЖ  2005 он Шилдэг найруулагч  Н.Наранбаатар ТС Шилдэг зохиолч Ц.Балдорж СГЗ Шилдэг зураач  Т.Ганхуяг Шилдэг жүжигчин  П.Цэрэндагва АЖ, У.Уранчимэг УГЖ

2008 он Шилдэг найруулагч  Б.Мөнхдорж АЖ УГЗ  Шилдэг зохиолч  Б.Лхагвасүрэн АУЗ ХБ СГЗ Шилдэг зураач  Л.Гансүх Шилдэг жүжигчин  Г.Мягмарнаран АЖ, О.Энхтуул Шилдэг зүтгэлтэн Н.Сувд ТС УГЖ  Шилдэг хамтлаг Х-ТҮЦ

2014 он

Шилдэг найруулагч Н.Наранбаатар ТС Шилдэг зохиолч Б.Цогнэмэх Шилдэг зураач Т.Ганхуяг Шилдэг жүжигчин С.Лхагвасүрэн УГЖ, И.Одончимэг УГЖ Шилдэг зүтгэлтэн  Б.Цоггэрэл УГЗ Шилдэг хамтлаг Маск продакшн

2017 он Шилдэг жүжигчин Д.Баттөмөр "Мөрөөдлийн театр"тус тус хүртэж байсан юм.