“Энержи ресурс” компани өнгөрсөн онд 10.9 сая тонн нүүрс олборложээ. Түүнчлэн 10 сая тонн түүхий нүүрс баяжуулсан бөгөөд 4.7 сая тонн баяжуулсан нүүрс бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан байна. Ингэхдээ коксжих нүүрсний борлуулалтын үнийг зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд тонн тутамд 170 ам.доллар, Ганцмод боомтын нөхцөлөөр тонн тутамд 136 ам.доллараар борлуулжээ.  Дашрамд дурдахад, манай улс он гарснаар уул уурхайн салбараас 478 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 184.2 тэрбум төгрөг нь нүүрсний орлого юм.