Оросын анхны хэвлэмэл ном "Апостол"
Догшин Иван хааны зарлигаар, Бүх Оросын хамба Макарийн талархлын дагуу 1564 оны гуравдугаар сарын 10-нд “Апостол” судар хэвлэгдэн гарчээ. Тэр нь номлогчдын Үйлдэл, Илгээлт зэргээс бүрэлдсэн байв. Мөн тэнд шашины баярууд, уншлага зэргийн шаардлагтай мэдээллийн жагсаалт оржээ.
Ном нь 534 хуудастай, хуудас бүрт нь 25 мөр байсан ба нийтдээ тухайн цагтаа их болох 2000 орчим хувиар гаргасан байв. Өнөөдөр номын сангууд ба музейд энэ номын 60 орчим хувь үлдсэн байгаа.
Анхны автомат телефон станц патентаа авчээ

Канзас-Ситибизнесмен Элмон Браун Строужер хамгийн анх автомат телефон станцад патент авснаар “АТС-ийн эцэг” гэж нэрлэгдэх болжээ.
Сонирхолтой баримтууд-
-Анхны автомат системийг Индиана мужийн Ла-Портад 1899 онд арилжааны зорилгоор байгуулжээ. Станц нь 99 үйлчлэгчид үйлчилдэг байв.
-Строужерын компани сайжруулагдсан телефон аппаратуудыг нийлүүлдэг байлаа. 1900 онд тоон номер залгалгагч дисктэй аппарат, 1902 онд дискийг нь тоон дээр нүхэлсэн аппарат, 1905 онд нүх нь дискийн эргэн тойрны эзэлсэн том нүх бүхий залгагчтай аппарат зэргийг нийлүүлж иржээ.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 241 он - Сицилийн арлаас баруун зүгийн Эгадын арлуудын дэргэд ромчууд Карфагены флотыг бут ниргэсэн нь Пунийн гурван дайны эхнийхэд нь төгсгөл авчирлаа. Ромчууд Хойд Африкийн финикийн хүн амыг пунийхан гэдэг байжээ.Баруун Газар дундын тэнгист ноёрхолоо тогтоох гэсэн дайн МЭӨ 264-146 онуудад завсарлагатайгаар явагдаж байлаа. Дайны ажиллагааны төв нь Сицилийн арал болсон юм.

1302 он - “Хар гвельфүүдийн” төрийн эргэлтийн дараа Флоренцид “цагаантнуудын” 15 удирдагч нарыг цаазлахаар эчнээ ял өгсөн дотор суут яруу найрагч Данте байлаа. Тэднийг сангийн мөнгө идэж, шахалт дарамт үзүүлж, пап ламд захирагдаагүй гэж ялласан байв.Хэрэв Данте Алигерьи Флоренцид буцан ирвэл “галд үхтэл нь хуйхална” гэж тэд заналхийсэн байв. Алигерьи үүний дараа олон газраар тэнүүчлэн явсаар 1321 онд Равенна хотод өөд болжээ. Хөөгдмөл жилүүддээ тэрээр “Тэнгэрлэг инээдэм” яруу найргаа бичсэн юм. Өдгөө Флоренци түүний шарилыг эх оронд нь авчрахаар бүхнийг хийж байгаа. Харин Равенна хотынхон хэзээ нэгэн цагт хөөгдсөн түүний шарилыг Флоренцид өгөхгүй гэдэг.

1535 он - Доминикан шашны лам Томас де Берланга Номхон далайгаар явж байхад нь түүний хөлөг онгоцыг урсгал нэгэн аралд хүргэжээ. Арлыг Берланга "Las Encantadas" буюу "Алмайруулсан" гэж нэрлэсэн байв. Хожим тэр арлуудыг Европын газрын зурагт "Insulae de los Galopegos" — "Яст мэлхийн арал" гэж тэмдэглэсэн байв. Ер нь энэ дархан арал асар том яст мэлхийгээрээ алдартай.
1543 он - Испаничуудын эзэлсэн Гветамалагийн тэргүүн хамба Франсиско Маррокин Антигуа хотын үндэслэсэн ба тэр нь нэгдмэл төлөвлөгөөний дагуу боссон Америкийн бараг анхны хот болжээ. Хэсэг хугацааны дараа тэр хот Америкийн Испани колониудын нийслэл нь болсон байлаа. 1773 онд хот хүчтэй газар хөдлөлтөд сүйрсэн ба 1944 онд хотыг сэргээн босгож эхэлсэн юм. 1969 онд ЮНЕСКО хотыг дэлхийн соёлын өв гэж бүртгэн авчээ.
1735 он- Хаант Орос болон Азербайжан улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

1813 он - "Төмөр загалмай" гэх Германы хамгийн алдартай цэргийн алдрын одонг өнөөгөөс 209 жилийн өмнө Пруссын хаан III Фридрих Вильгельм Наполеоны цэргээс Пруссыг чөлөөлсний ойгоор бий болгожээ. Франц-Пруссын дайны үеэр 1870 онд, Дэлхийн I дайны үеэр 1914 онд, дараагийн дэлхийн дайн үеэр одонг шинээр бий болгон Герман цэргийнхний эр зоригийг үнэлж иржээ.
1830 он - Нидерландын засгийн газар өөрсдийн мэдлийн Филиппин улсад зэвсэгт хүчин байгуулахаар болжээ.

1910 он -Хятадад боолчлолыг халав. Үсийг нь хусч, тамгалсан, улаан цамцтай боолчууд ХХ зууны эхэнд тус оронд байлаа. Ер нь түүхээс харахад 12 зууны өмнөөс тэнд боолчлол үүсчээ.
1917 он - Филиппиний засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинээр хуваарилахаар болж, зарим хот, мужууд байгуулагдаж эхэлжээ.
1921 он - Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг хөнөөж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.
1922 он - Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандийг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорьсон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.

1939 он - Парисийн “Рене ба Колле” галарейд анхны бөгөөд амьдралынх нь цорын ганц болох Фрида Калогийн (1907— 1954) уран бүтээлийн үзэсгэлэн нээгдсэн байна. Тэр үед Мексикийн зураач эмэгтэйд алдар нэр ирсэнгүй. Баруунд өнгөрсөн зууны наяад оноос гэнэтхэн “фридамани” эхэлтэл түүнийг хэн ч мэддэггүй байлаа.
1959 он-Төвөдийн иргэд Далай ламын удирдлага дор бослого хөдөлгөөн дэгдээх магадлалтай болсон тул Хятадын тал Далай ламын "Потала" ордонг бүсэлжээ.
1966 он- Өмнөд Вьетнамын Нгуен Као Ки өөрийн хүчтэй өрсөлдөгч болох генерал Нгуен Чан Тигийн цэргийн бүх цолыг хураан авав.
1969 он- АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотын шүүх Жеймс Эрл Рей гэгчийг Мартин Лютер Кингийн амь насанд халдсан гэж үзэн ял оноожээ.

2017 он- Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе албан тушаалаасаа огцров. Тус улсын дээд шүүх, үндсэн хуулийн цэц түүний бүрэн эрхийг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн шийд гаргажээ.