Англи хэлийг хүн  төрөлхтөн дэлхий нийтийн хэл гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн гэхэд хилсдэхгүй. Аль тив, ямар улсад байгаагаасаа үл шалтгаалан англи хэл сурах, түүнийгээ ашиглах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй билээ. Монголчууд бидний хувьд ч англи хэлний анхан шатны гэсэн шалгуур өнөөдөр академик түвшний шалгуур болон дээшилжээ. Аль ч салбарын боловсролд өөрийн гэсэн тодорхой шалгуур буюу стандарт тогтсон байдаг. Хэдэн жилийн өмнө англи хэлний анхан шатны мэдлэг нь ажилд ороход чухал шалгууруудын нэг байсан. Харин өнөөдөр цэцэрлэгийн наснаасаа англи хэл сурч байгаа учир энэ шалгуур ч дээшилж академик түвшний мэдлэгтэй байх нь бусдаас давуу байх бус харин ч бусадтай зэрэгцэх нэг хэмжүүр болжээ.

Анхан шатны англи хэл 200-аас доошгүй үгийн сантай, 400 үгтэй буюу дундаж хэмжээтэй, өдөр тутмын зүйлсийн талаарх эхийг уншаад ойлгодог, харилцан ярилцагчийнхаа ярианы 40-өөс багагүй хувийг ойлгож, эргээд харилцдаг байх зэргээр хэмжигддэг. Тэгвэл академик англи хэлний хувьд англи хэлт орнуудын их, дээд сургуульд сурах зорилготой, тухайн сургуульдаа очоод хичээлээ англи хэл дээр заалгаад шууд, бүрэн дүүрэн ойлгодог болоход чиглэгдсэн гэж тайлбарлаж болно.

Англи хэлний одоо, өнгөрсөн, ирээдүй цагуудаа, бүх дүрмүүдээ бүрэн заалгасан байх нь академик англи хэл сурсан гэсэн үг биш гэдгий онцлох хэрэгтэй байх.

Зөвхөн монгол гэлтгүй, азийн оюутнууд англи, америкийн их, дээд сургуульд элсэн орсон ч багшийнхаа лекцийг тэмдэглэж чадахгүй байх, бие даалтаа бичих чадвар сул, мэргэжлийн номоо уншаад бүрэн ойлгож чадахгүй байх зэрэг бэрхшээлтэй нүүр тулдаг. Эдгээр бэрхшээлийг давахын тулд академик англи хэл сурах ёстой. Мэргэжлийнномооуншаад ойлгодог, багштайгаа ярилцаж, үзэл бодол, санаагаа бусдад илэрхийлж ойлгуулах, лекц болон семинар англи хэлээр түвэггүй бичиж тэмдэглэдэг байхыг академик англи хэлтэй гэж ойлгож болно гэсэн үг юм.

Академик түвшний англи хэлтэй болоход тусладаг сургалтуудаас IEP (Intensive English Program) хөтөлбөр дэлхийд илүү танигдсан байдаг. АНУ-ын Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох CEA (Commission on English language Program Accreditation )-ээс IEP сургалтыг магадлан итгэмжилсэн байдаг. CEA- нь АНУ-ын үндэснийхэмжээнд болон олон улсын түвшинд Англи хэлний хөтөлбөр болон байгууллагын магадлан итгэмжлэл хийдэг байгууллага юм.

IEP сургалт буюу академик соёлд ойртох нь

Intensive English Program- Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөрийн онцлог нь Америк стандартаар явагддаг төдийгүй TOEFL-ийн оноогүйгээр IEP сургалтын сертификатаараа АНУ-ын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой байдаг. Өдгөө  дэлхий даяар 115 гаруй орон АНУ-ын Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч CEA- ийн магадлан итгэмжилсэн эрхийн дагуу IEP хөтөлбөрийн сургалт албан ёсоор явуулж байгаа гэдгийг CEA-ийн албан ёсны сайтад дурджээ.

CEA-ийн сайтад IEP хөтөлбөрийн сургалт явуулах албан ёсны зөвшөөрөл бүхий улсууд, тухайн улсын магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгч болж IEP хөтөлбөрийн англи хэлний сургалт явуулдаг төвүүдийн жагсаалт бий. Уг жагсаалтаас хайхад манай улсын хувьд Сантис Боловсролын төв ганцаараа ийм эрх авсан байгаа юм. Тус төвийн хувьд 2017 оноос IEP хөтөлбөрийг монголдоо нэвтрүүлсэн, 2 жилийн туршлагатай, IEP хөтөлбөрийн стандартыг чандлан баримтлаж хичээлээ заадаг байна.

IEP хөтөлбөрийн заах арга барилын онцлог

Сонсох, ярих, унших, бичих болон англи хэлний дүрмийг академик түвшинд зааж сургахдаа үндсэн, ахисан түвшний англи хэлний сургалтаас хэдэн хэдэн зүйлээрээ ялгардаг. Тухайлбал аялал, эрдэм шинжилгээний олон төрлүүд, нийгэм, техник, анагаах ухаан, эдийн засаг, биологи, маркетинг гэхчилэн тусгайлан ангилагдсан байдлаар заагддаг. IEPхөтөлбөрөөр  суралцагчид суурь түвшнээс эхлэж болохоос гадна өөрийн чадвараас шалтгаалан дунд түвшнээс нь суралцах боломжтой.

Level 1 болон 2 түвшин

Энэ хоёр түвшинд англи хэлний High-Beginning, Low-Intermediate түвшний англи хэлтэй суралцагчид сурахад тохирсон байдаг.

Reading & Vocabulary (Унших-Үгсийн сан)

Listening & Speaking (Сонсох-Ярих)

Writing & Grammar (Бичих-Дүрэм) гэсэн байдлаар хичээлийн хуваарь зохиогддог. Хөтөлбөрийн эхний хоёр түвшинг суурь түвшин гэж нэрлэдэг бөгөөд англи хэлний анхан шатны мэдлэгийг дээшлүүлэхэд голчлон анхаардаг.

Level 3, 4, 5 түвшин

Intermediate/high-intermediate & advanced түвшний англи хэлтэй суралцагчдад зориулагдсан уг түвшинд суралцагчдыг эрдэм шинжилгээний ажил бичихэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд илүүтэй анхаардаг.

Ярих-сонсох хичээлүүдээрээ харилцааны ур чадварыг сурахад чиглэгдсэн дадлага хийлгэдэг. Ингэхдээ Америкийн засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, сэтгүүл, сонинд бичигдсэн үйл явдлууд зэрэг материалуудыг ашигладаг.

Сургалтын материалд бичигдсэн тестийн асуултуудад хариулахын тулд унших, уншлагын тэмдэглэлийг хэрхэн удирдах талаар заахдаабайгаль орчин, нийгмийн ухаан, америкийн түүхийн өгүүлсэн материалыг ашигладаг.

Мэдээж оюутнуудыг хичээлээс гадуур бие даан хөгжихөд нь хөшүүрэг болгох үүднээс 1 семестирт уран зохиолын 2 роман унших даалгавар өгдөг гэхчилэн сонирхолтой арга зүйгээр явагддаг.

IEP сургалтын түвшин бүр тусгай стандартаар хичээллэдэг. Нэг түвшинд нийт 100 цагийн хичээл орохоос А хэсэгт 50, В хэсэгт 50 цаг гэж хуваадаг. Ингээд нэг түвшин нь дотроо суурь, гүнзгий гэсэн хэсгээс бүрдэхийн зэрэгцээ 6 дугаар түвшин хүртлээ суралцагчдын сурсан мэдсэн бүхнийг ахиулах, бататгах байдлаар академик түвшний англи хэлтэй болгох зорилгоо биелүүлдэг. Мөн сурлагын чанарыг бууруулахгүй байх үүднээс нэг ангид 8-12 оюутан суралцана гэсэн тусгай стандарт хүртэл бий.

Англи хэлийг хэрэглээний түвшнээс бус ирээдүйн боловсрол, карьераа ахиулах боломж гэдгийг олж харсан хэн бүхэн академик түвшинд хүрэх зорилго биелүүлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандарт сургалтын хөтөлбөр IEP-г сонгох нь мэргэн сонголт байх болно.