09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт МУИС-ийн Номын санд Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын хурал болно.

11.30 цагт Ардчилсан намын төв байранд тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монгол хүний генийн удмын санд бодит аюул нүүрлэж эхэллээ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын худалдаачдын холбоо уран бүтээлчидтэй хамтран тоглолт зохион байгуулах талаар мэдээлнэ.

13.00 цагт Монголын волейболын залуучуудын холбооны “MJ спорт заал”-нд “UB лиг” гар бөмбөгийн тэмцээний нээлт болно..

14.00 цагт МУИС-ийн Номын санд “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Монголын театрын музейд "Бөмбөгөр ногоон театр" гэрэл зургийн цомгийн нээлт болно.

18.00 цагт “Корпорейт Конвеншин центр”-т “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа-Илүү хүчтэй” хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

10.00 цагт  “Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн болно.

10.00 цагт  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ.

14.00 цагт  Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.