Туйлын баавгайн дэлхийн өдөр
Жил бүрийн хоёрдугаар сарын 27-д Олон улсын цагаан баавгайн буюу туйлын баавгайн (International Polar Bear Day) өдрийг тэмдэглэдэг.Polar Bears International гэх Америкийн арилжааны байгууллага энэ баярыг санаачилсан ба дэлхийн хойд хагасын бүх хүн амд гэр орныхоо галлалтыг бууруулан даяарчлалын дулааралтай тэмцэхэд хувийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Туйлын мөс хайлж байгаа нь цагаан баавгайн оршин тогтноход ноцтой аюул авчирч байгаа юм.
Цагаан баавгай (ursus maritimus) нь хуурай газар амьдардаг махчин сүүн тэжээлтнүүдийн хамгийн том төлөөлөгч. Түүний үржил, амьдрал нь Гренланд (Дани), Канад, Шпицбергены аралд (Норвеги), Орос, АНУ (Аляска) зэрэг нутагт явагддаг. Эрэгчинийн биеийн урт нь 2,8 м, өндөр нь 1,6 м, жин нь 400-600 кг (800 кг жинтэй байсан тохиолдол бий). Эмэгчин нь бие багатай 130-300 кг. Цагаан баавгайн дундаж амьдрах нас нь 25-30 жил.
Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ мэдээгээр дэлхийд 20-25 мянган тооны цагаан баавгай амьдарч байна. Эмзэг төрөл гэж үзэн Олон улсын Улаан номонд мөн АНУ, Канад, Оросын Улаан номонд оруулсан юм.

Сонирхолтой баримтууд:
-Хамгийн том баавгай. Жин ба биеийн хэмжээгээр тэдэнтэй Кадьяк аралд амьдардаг хүрэн баавгай энэ зэрэгцэнэ.
-Орчин нь -45 градусын орчим байх нөхцөл л тэдэнд таатай.Үс, арьсан доорх өөхний давхрага нь биеийн дулааныг нь хадгалдаг. Жижиг чих, жижигхэн сүүл нь ч мөн биеийн дулааныг алдагдуулдаггүй.
-Цагаан баавгай амралтгүйгээр 687 км замыг сэлэн туулж чадна. Тийм хэмжээний зайг эм баавгай Бофортын тэнгист ес хоногийн дотор туулсан нь бүртгэгджээ.
-Маш үнэрч. 1.6 км-ын цаана байгаа ангаа мэдэрнэ.
-Зөв хоололтой. Том баавгайнууд өндөр илчлэгтэй далайн хавын арьс ба арьсан доорх өөхөөр, залуу амьтад нь уураг ихтэй улаан махаар хооллодог.
-Өвөл цагаар ичээнд байхдаа голчлон хоёр бамбарууш төрүүлдэг.Эхийн хамт хоёр жил хагасыг өнгөрөөдөг.
Шотландын Сент-Эндрюс хотноо хамгийн эртний их сургуулийн нэг байгуулагдав

Өнөөдөр түүхэнд
425 он - Ромын эзэнт гүрний хаан II Теодосий хаан Константинополь хотод их сургууль байгуулах зарлиг буулгав.
907 он - Кидан гүрний Абаожи хаан улсын нэрээ Лиао хэмээн өөрчилж, Хятадын умард хэсэгт суурьшив.
1801 он - АНУ-ын Конгресс Вашингтон хотыг Колумбусын холбооны тойрог болгож, Колумбиа мужийг тусдаа бие даасан захиргаатай болгожээ.
Чихэр орлуулагч

Сахарин хэмээх ердийн сахараас 400 дахин чихэрлэг эдийг анх 1879 онд Константин Фальберг санамсаргүйгээр олж нээсэн гэдэг. Лабораторидоо өдөржин ажиллаж, чулуун нүүрсний давирхайг хэрхэн ашиглах талаар туршилт судалгаандаа улайрсан тэрбээр оройн хоолоо ч идэхээ мартжээ. Гэнэт оройн хоолоо санасан тэрбээр гэр рүүгээ яаран орж, гараа ч угаалгүй ширээнд суусан байна. Тэр эхлээд ороомог авч идэхдээ аманд нь ер бусын чихэрлэг зүйл амтлагдаад байгааг мэдэрчээ. Гайхаад амаа зайлсны дараа талх идэж үзэхэд бас л чихэрлэг амт мэдрэгджээ. Түүний гараар хүрсэн бүхэн чихэрлэг байгааг анзаарсан тэрбээр эргээд л яаран лабораторидоо очсон байна. Ингээд өдөржин туршиж үзсэн сульфобензойны хүчил нь фосфорын хлорид болон аммиактай холилдоод чихэрлэг амт үүсгэж байгааг олж мэдсэн байна. Гэвч тэр энэ нээлтээрээ бодит бүтээгдэхүүн гаргах хүртэл таван жил зарцуулсан юм. Константин Фалберг 1884 онд чихэр орлуулагчийн патентаа авч, үйлдвэрлэж эхэлжээ. Ингээд дэлхийн нэгдүгээр дайны үеэр хүнс хомсдох үеэр түүний гарган авсан чихэр орлуулагч аминд орсон бөгөөд хожим ямар ч калоригүй нь батлагдан, чихрийн шижин өвчтэй болон хоолны дэглэм барьж буй хүмүүс түгээмэл хэрэглэх болсон юм.
1900 он - Британийн хөдөлмөрийн нам байгуулагдав.
1922 он - АНУ-ын үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан байна.
1933 он -Германы парламент буюу Райхстагын ордон бүрэн шатав. Уг хэргийн хариуцлагыг хожим нь Голландын социалист үзэлтэй Маринус ван дер Люббе болон түүний гэргий хүлээсэн байдаг. Ихэнх түүхчид нацистууд энэ хэргийг санаатайгаар үйлдэж, олон нийтийн итгэлийг олж авсан гэж үздэг билээ.
1940 он -Алдарт химич Мартин Камен, Сем Рюбен нар "карбон-14" бодисыг нээжээ. 1951 он - АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

1957 он - Мао Зэдун “Ард түмний доторх зөрөлдөөнийг зөвөөр шийдэх тухай асуудалд” гэсэн онолын хөтөлбөрөө Төрийн дээд зөвлөлд танилцуулав.
1949-1954 онуудад Хятадад 800 мянга хүртэлх коммунизмын эсрэг үзэлтнүүдийг устгасанаа тэр хүлээн зөвшөөрөөд Зөвлөлт болон ардын ардчилсан орнуудад Сталины террор явагдсаныг буруутган “социалист сахилга дэг журмын хүрээнд” эрх чөлөөг хязгаарлах боломжтойг тунхагласан байна. Мөн өөрийг нь алдаршуулсан “Зуун цэцэг цэцэглэж, зуун сургууль өрсөлдөж байг” гэсэн уриагаа хэлжээ. Гэхдээ тэр уриагаа хэдхэн жилийн дараа “мартсан” байлаа.
1963 он - Бүгд найрамдах Доминикан улсад анх удаагаа ерөнхийлөгчийн ардчилсан сонгууль болж Хуан Бош ялалт байгуулжээ. Ингэснээр Рафаель Трухилогийн дарангуйлал нуран унасан юм.
1964 он - Италийн парламент чадварлаг архитекторч болон барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудаас "Пизагийн хазгай цамхаг"-ийг хэрхэн тэгшлэх, нураахгүй байх талаар асуулга, ажлын тайлан авах шийдвэр гаргажээ.
1971 он - Нидерландын эмч нарын холбоо ээлжит хуралдаанаараа үр хөндөлтийг чөлөөтэй хийдэг нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэжээ.

1997 он - Английн "Nature" сэтгүүлд Рослиновын хүрээлэнгийн (Шотланд) үр хөврөл судлагч, генетикч Йен Уилматын хонийг амжилттай хувилсан тухай дуулиантай өгүүлэл нийтлэгдэв. Долли хонийн хуулбар нь генийн инженерийн аргаар төрсөн анхны хөхтөн амьтан болжээ.Зургаан настай хонины дэлэнгийн эсийг ашиглан Уилмат генийн хувилбарыг нь гарган авсан байв. Долли гэж нэрлэсэн хонийг 2003 оны хоёрдугаар сард унтуулжээ.
2010 он - Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.