
Үндэстэн дамнасан телевизийн драмууд соёлын томоохон үзэгдэл болсныг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байна. Үндэстний тойм сэтгүүл энэ долоо хоногийн дугаартаа кино ертөнцийн талаар хөндлөө.
Сериалын ертөнц хэрхэн ажиллаж Ихийг зарж асар ихийг олж байгаа тухай онцлох нийтлэлийг тоймч Я.Баяраа бичихдээ, “Хөзрөн байшин”, “Скандал” зэрэг цувралын талаар сэтгүүлч, уран бүтээлч, кино судлаачдын “сэтгэгдлийг” нэгтгэснийг уншиж болно.
Киноны хуулийг хүлээх үрэгдсэнийг хүлээхтэй адил хэмээх нийтлэлдээ С.Шийлэгтөмөр 80 гаруй жилийн түүхтэй монгол киноны салбар өнөөг хүртэл хуульгүй явж ирсэн бөгөөд цаашид ч хууль эрхзүйн орчинтой болох эсэх нь эргэлзээтэй талаар бичжээ.
“Гурван найз”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй гэр бүл” хэмээх хөнгөн өнгө аястай олон ангит кинонуудаараа үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө хэсэгтээ л уяж чадсан найруулагч С.Баттулгатай манай сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
Мөн “ Айлын амбаар ч ийм байхгүй...”, “Эхлээгүй хөтөлбөрийн үргэлжлэл” “Монголын нүүрс айдас хүйдэстэй хэвээр байна”, “Монгол аль замаар явах вэ” нийтлэлийг энэ дугаараас уншаарай.
