Дэлхийн хоёрдугаар дайны үед алга болсон нисэх онгоц тээвэрлэгч 76 жилийн дараа далайн ёроолоос олдлоо. Энэ оны нэгдүгээр сард Соломоны арлуудын ойролцоо судалгаа хийж явсан R/V Petrel хэмээх судалгааны хөлөг онгоц далайн түвшнээс доош 5000 метрийн гүнд метал биет байгааг илрүүлжээ. R/V Petrel-ийнхэн тусгай роботоо далайн гүнд шумбуулж судлахад 4800 метрийн гүнд USS Hornet хэмээх хөлөг онгоц тээвэрлэгч буйг баталсан байна.

USS Hornet нисэх онгоц тээвэрлэгч 1942 оны аравдугаар сарын 26-нд Санта Круз арлын төлөөх тулааны үеэр Японы дайралтад өртөж сүйрсэн гэсэн мэдээлэл байдаг бөгөөд тус хөлөгт 2200 гаруй хүн явсан гэдэг. Зорчигчдоос 140 нь сураггүй алга болсон гэж архивын баримтад тэмдэглэгдсэн байдаг аж.