Гэгээн Валентины өдөр буюу дурлагсадын баяр

Өнөөдөр дэлхийн олон оронд Валентины өдөр (Valentine's Day) буюу хайрын баярыг тэмдэглэж байна.Энэхүү өдрийг 16 зууны турш тэмдэглэгдэж ирсэн гэдэг. Хайр сэтгэлтнүүдийн баяр түүнээс ч өмнө байсан нь ойлгомжтой. Жишээлбэл эртний ромчууд хоёрдугаар сарын дундуур хайрын бурхан Juno Februataд зориулагдсан Lupercalia нэртэй баяр тэмдэглэдэг байлаа.
Харин Валентины өдөрт тодорхой түүхэн баатар бий. 269 оны үед Христийн лам Валентин, Ромын эзэн хаан II Клавдийн цэргийн аян дайнд цэрэг хүрэлцээгүй учир гэрлэхийг хориглосон зарлигийг зөрчин хайртай хүмүүсийг нууцаар гэрлүүлж ирсэн түүхтэй.
Энэ тухай мэдсэн хаан тэр тэрслүү үзэлтнийг барин хөнөөжээ. Ламтан шоронд байгаад харгалзагчийн охинд дурлажээ. Тэр цаазлагдахын өмнө хайраа илчилсэн захидлыг тэр бүсгүйд илгээн дор нь “Чиний Валентин” гэж бичсэн байв.Тэр цагаас хойш л Валентин гэж нэрлэгдсэн хайрын захидал бичих болсон гэдэг. Хожим шашин нь Валентин ламыг гэгээнтэн болгон зарласан ба Ромын хамба Геласиус хоёрдугаар сарын 14-нийг Хувилгаан Валентины өдөр болгон 496 онд зарлажээ.
Компьютерийн өдөр

Энэ өдөр компьютер эзэмшигчдийн албан бус баяр.1946 оны хоёрдугаар сарын 14-нд хамгийн анхны бодит ажиллагаатай компьютер ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator)-ыг анх танилцуулжээ.
Анхны тооцоолон бодох машиныг Америкийн арми ивээн тэтгэсэн бөгөөд ENIAC I машин 1955 оны аравдугаар сарын 2-ны 23 цаг 45 минут хүртэл ажлаад дараа нь задлагджээ. Тэр машинаас л орчин үеийн компьютерууд тооцоолох давхардмал системийг өвлөн авсан байна.
Өнөөдөр түүхэнд
842 он- Францын хаан Шарль, Германы хаан Луи нар Страсбургийн тангарагийг франц, герман хэл дээр өргөв.
1014 он- Ромын хамба VIII Бенедикт Баварийн хаан Хенрийг Итали, Герман, Ариун Ромын эзэнт гүрний хаанаар өргөмжилжээ.
1502 он- Испанийн Гранада хотыг мусульман үндэстнүүд эзэлж, улмаар тэндээс католик шашныг шахан гаргав.
1778 он- АНУ-ын төрийн далбааг анх удаагаа гадаадын хөлөг онгоц дээр мандуулав.Тухайн үед Францын хөлөг онгоц дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.
1779 он - Алдарт аялагч Жеймс Кукийг Хавайнольтригийн Калакекуа арлын орчимд уугуул хавайчууд иджээ.
1804он - Оттоманы эзэнт гүрний эсрэг Сербийн анхны хувьсгал болов.
1849 он- Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
1852 он- Дэлхийн хамгийн анхны Great Ormond Street хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
1859 он- Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.

1876 он- Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл телефон утасны патентыг авчээ.
1899 он - АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.
1912 он- Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.
1918 он- ЗХУ албан ёсоор Григорийн он тоололд шилжив.
1944 он - АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт Күинси хөлөг онгоц дээр Саудын Арабын ван Ибн Саудтай уулзсанаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтжээ.
1946 он- Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1956 он- ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурал Москва хотноо эхлэв. Хурлын үеэр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев нууц илтгэл тавин Иосеф Сталины дахин шүтэлтийг буруутгав.
1979 он- Кабул хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд халдаж, элчин сайд Адольф Дабсыг барьцаалав.Цагдаагийн алба хаагч болон барьцаалагчдын хооронд болсон буудалцааны үеэр Адольф Дабс амиа алджээ.
1990 он - Алдарт "Вояажер 1" хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
2005 он- Ливаны нийслэл Бейрут хотод орших "Гэгээн Георг" зочид буудлын гадаа 1,000 кг тэсрэх бодис дэлбэрч тэрбумтан Рафик Харири болон өөр бусад 21 хүн амиа алджээ.
2005 он -Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
2011 он - Бахрейн улсад "Арабын хавар" хувьсгал эхлэв.