Америкийн зүүн өмнөд хэсэгт түүхэнд тохиогоогүй хүйтэн өдрүүд болж байна. Умард туйлын хүйтэн агаарын урсгал цаг агаар огцом хүйтрэхэд нөлөөлжээ. АНУ-ын баруун бүс нутгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэд, орон гэргүй хүмүүс, ахмадуудыг хүйтнээс хамгаалах ажлууд хийгдэж байгаа аж.
Лхагва гаригт агаарын температур цельсийн хасах 21-40 хэм хүрч хүйтэрсэн байна. АНУ даяар 1100 гаруй нислэгийг цуцалжээ. Их цасны улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон зуун өрхийн цахилгаан, дулаан доголдож, хөлдөж үхэх эрсдэл нүүрлэсэн гэж албаныхан мэдэгджээ. АНУ-ын түүхэнд тохиогоогүй тэсгим хүйтэн болж буйг илтгэх зургуудыг хүргэе.
































