Дэнжийн 1000-ын Цагаан байр орчимд байрладаг "Шөлөндөө" цайны газарт өнгөрсөн  баасан гарагийн шөнө дээрэм, хүчингийн хэрэг гарчээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Тодруулбал, баасан гарагийн шөнө  нүүрэндээ баг зүүсэн 2 этгээд тус цайны газарт халдаж 24 настай зөөгч эмэгтэйг хүчирхийлж, 200 мянган төгрөгийн орлогыг нь дээрэмдсэн аж.

Хэрэг гарах үед "Шөлөндөө"-д зөөгч, тогоочийн хамт байсан бөгөөд "03.00 цагийн үед тог тасран, гэмт этгээдүүд халдсан" хэмээн хохирогч мэдүүлжээ.