Гадаадад суралцах, ажиллах, цагаачлах, ажлын шаардлагаар гэхчилэн дэлхий нийтийн хэмээгдэх болсон англи хэлийг суралцах нь нэн тэргүүний хэрэгцээнүүдийн нэг болсон. Англи хэл сурч буй хүмүүсийн хувьд зорилгоосоо хамааран англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх болдог. Тухайлбал TOEFL, IELTS-ийн шалгалт байна. Ихэнх хүмүүсийн хувьд энэ хоёр шалгалтын ялгаа юундаа байдгийг, бас алийг нь сонгож өгөхөө төдийлөн мэддэггүй. Хэрэв та ч TOEFL, IELTS-ийн шалгалтын алийг нь өгөхөө шийдэж чадаагүй бол энэ нийтлэл туслах болно.

IELTS, TOEFL аль аль нь гадаадад сургуульд сурах, хөдөлмөр эрхлэх эсвэл цагаачлах зорилгоор өгдөг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм. Тиймээс хамгийн эхэнд өөрийнхөө зорилгыг тодорхойл. Түүндээ тулгуурлан зорих гэж буй орон, суралцах гэж буй сургуулиа сонго,  эцэст нь өөрийн чадвар, онцлог, компьютер дээр ажиллах чадвар, хурд зэрэгт тохируулан аль шалгалтыг өгөхөө сонговол илүү үр дүнтэй.