Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа юм. Энэхүү хуулийн төсөлд маркны фонд, сан хөмрөгийг сайжруулах, хариуцагчийг тодорхой болгох, хадгалалт хамгаалалтыг сайржуулах зохицуулалтыг тусгажээ. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанид 139 сэдвийн 4120 орчим нэр төрлийн марк хадгалагдаж байгаа ажээ. Маркны сан нь нийтдээ 337 сая төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд хамгийн үнэтэй нь 1924 оны долдугаар сарын 1-нд гарсан Монгол Улсын хамгийн анхны марк "Элдэв-Очир" юм байна.