Францын “шар хантаазтанууд” энэ удаагийн эсэргүүцлээрээ тус орны зүүн хэсгийн Дижон хотын шоронд дайран орсон тухай “BFMTV” мэдээлэв.
Шоронгийн төв хаалгаар 50 хүн нэвтрэн ороод хууль хяналтын байгууллагын эсрэг хүч хэрэглэсэн хэргээр хоригдож байгаа “өөрсдийн талынханыг” чөлөөлөхийг шаарджээ. Нэгдүгээр сарын 19-ны бямба гарагийн эсэргүүцлийн ажиллагаа нь эсэргүүцлийн арга хэмжээ эхэлснээс хойших 10 дахь нь болсон ба Францын гудамжинд 84 мянган хүн жагссан байна. Энэ үеэр жасаалд амиа алдагчдын дурсгалыг хүндэтгэжээ. Бямба гарагт зөвхөн Парист 42 хүнийг барин саатуулсан байв.
Бензиний үнийг нэмэх мэдээ гарсны дараа арваннэгдүгээр сарын дундаас Францын үймээн эхэлсэн юм. Арванхоёрдугаар сарын 4-нд Ерөнхий сайд Эдуар Филипп шатахууны үнийн нэмэгдэлтэд хориг тавьснаа мэдээлж тэр сарын 10-нд Ерөнхийлөгч Макрон эдийн засаг, нийгмийн онц байдлыг зарласан байв. Мөн энэ үеэр эсэргүүцэгчдийг бөөнөөр баривчилж эхэлэн торгож, шоронд хагас жил хүртэл хорих ялаар шийтгэж эхэлсэн юм.