Улаанбаатар хотын Засаг даргаас 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас СӨХ-ны төлөөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг иргэдийн оролцоотойгоор хэрхэн арчилж хамгаалах санал боловсруулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Дүүргийн Засаг даргын орлогч нарт өглөө.
2019 онд орон сууц, гэр хороолол дунд ойн бичил төгөл байгуулж, хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр дүүрэг, хороо, СӨХ-доос байршлын санал авч байна.