Ханиад томуу буюу амьсгалын дээд замын вирусын халдвар нь олон төрлийн вирусын шалтгаантай байдаг. Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-аас 10 удаа ханиад томуугаар өвчилдөг гэсэн судалгаа бий. Гэхдээ хүүхэд даарснаас болж ханиад томуу тусч, хатгалгаа болдоггүй.  Харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдвар авч өвчилдөг байна.

Тиймээс хүүхдээ эдгээр өвчний дэгдэлт ихтэй өдрүүдэд

Эмгүй эмчилгээ буюу утлага

Томуугийн А(H1N1), А(H2N3), В вирусийн халдварын үед амьсгалын замын эрхтэн зонхилж гэмтдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь үр дүнтэй байдаг.

Ямар үед: Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг.

Ямар аргаар:

Утлагыг хамар, ам болон хамар амаар гэсэн 3 аргаар хийдэг.

Хэзээ:

Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа хийх бөгөөд утлага хийснээс хойш 1 цагийн дотор юм идэх болон ярихыг хорих нь зүйтэй.

Хугацаа:

5 хүртэлх насны хүүхэд 3-5 минут, 5-с дээш насны хүүхэд 5-10 минут хийнэ. Өдөрт 1-2 удаа хийхэд тохиромжтой. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа 3-7 хоног байдаг. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно.

Халуунтай үед утлага хийхгүй.

Анхаарах зүйл:

Сүүлийн үед жижиг оврын небулайзер утлагын аппаратыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон. Гэртээ утлага хийхдээ  утлагын бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар заавал эмчээс зөвлөгөө аваарай. Утлагын уусмалыг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч найруулна.

Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай. Утлага хийхдээ түлэгдэхээс сэргийлээрэй.

Тусгай аппаратгүй нөхцөлд:

Утлагыг 2%-ийн содын уусмалыг 200 мл усанд 4 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна.

Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.